Хэнтий аймгийн Засаг даргад аймгийн АН-аас шаардлага хүргүүлжээ


Ц.БАЯР
Хэнтий аймгийн хэмжээнд  11834 малчин өрх,  11073 мал бүхий өрх нийт  22000 малчин өрх, бүх малчдын өмнөөс,  тэдний  эрх ашгийн төлөө үгээ хэлж,   Хэнтий аймгийн Ардчилсан намаас аймгийн засаг дарга Н.Ганбямбад шаардлага хүргүүлэв.  Засгийн газраас  нэг кг  ноолуурын  үнийг  100000 төгрөгөөс  доошгүй  гэж тогтоосноос  зүүн гурван аймгийн ноолуурыг  кг тутамд  105000 төгрөгөөр худалдан авах  жишиг  үнэ тогтоосон.   Үүний дагуу засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд  хөнгөлөлттэй  зээл олгож ноолуур авах шийдвэрийн дагуу  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд “Наран золбоот кашимер” ХХК  60 гаруй тонн ноолуур авсан байдаг. Энэ нь зургаан тэрбум гэсэн үг. Ноолуураа өгсөн сумын малчдын гар дээр ноолуурын мөнгө хэзээ орж  ирэх нь тодорхойгүй, салбарын сайд  Ч.Улаан нь ч хэлж  мэдэхгүй зогсож байна.  Бусад аймаг,  сумдын малчид ноолуураа өгч чадалгүй бүтэн  нэг  сарын нүүр  үзэж  нийтээрээ бэлэн мөнгөний хомсдолд орлоо.  Засгийн газар гаргасан шийдвэртээ, Ч.Улаан сайд хэлсэн үгэндээ хэзээ  хүрэхийг  хүлээсээр, тушаах ноолуур нь хөнгөрсөөр,  дээр нь бор, цагаанаар нь ялгуулсаар, тоос шороотой хутгалдсан ноолуураа Засгийн газрын тогтоосон үнээр  байтугай зах зээлийн  ханшнаас доогуур өгч малчид хохирч байна. Иймээс Хэнтий аймгийн Ардчилсан намаас аймгийн засаг дарга Н.Ганбямбад малчдынхаа эрх ашгийг хамгаалж  холбогдох дээд байгууллагад хүсэлт яаралтай арга хэмжээ гаргаж  ажиллах  шаардлага хүргүүлжээ.
 
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан