Малчдын бүлгийн үйл ажиллагааг дэмжин урамшуулав

Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Мөрөн, Баян-Овоо, Дадал сумын ИТХ-ыг  шилдгээр шалгарууллаа.
Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолын дагуу сумдын ГХУСАЗСЗ-ийн тайланг хүлээн авч 21 үзүүлэлтээр үнэлэхэд Дадал, Норовлин, Батноров сум эхний гурван байрт шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.
Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журмын дагуу мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, аравтын зохион байгууллалтыг зөв ашигласан малчдын бүлгийг үнэлж урамшууллаа. Үүнд, Дадал сум-Цагаан булаг, Норовлин сум-Энгэр булаг бүлгийн малчид тус тус шалгарсан байна. Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид он гарсаар найман удаа хуралдаж, тулгамдаж байгаа асуудлуудын чиглэлээр шийдвэрүүд гарган ажиллаж байна.

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан