
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаан 80 хувийн ирцтэй боллоо. Хэрлэн сумаас оролцогч төлөөлөгчид аймгийн иргэний танхим болон Хэрлэн сумын иргэний танхимаас хуваагдан оролцсон бол сумдаас оролцогч төлөөлөгчид 18 газраас цахимаар холбогдож, дараахтаванасуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд,
1.Хэрлэн сумын Тахилгат тосгоны нутаг Сэрвэн уулын баруун урд байрлах Дэл-2 нэршил бүхий 4,97 га газрыг бичил уурхайгаар ашиглах ашигт малтмалын илэрц илрээгүй учраас орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргахаар шийдвэрлэлээ.
2.Татварын Ерөнхий хууль шинэчлэн батлагдаж, 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлснээр бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхэлдэг, тодорхой байршилд байрладаггүй хувь хүний татварын хэмжээг аймгийн ИТХ шийдвэрлэхээр хуульчилсны дагуу тухайн иргэнээс авах татварын хувь хэмжээг хуульд заасан хувь хэмжээний хамгийн доод хувиар тогтоолоо.
3.Ахуйн болон тусгай зориулалтаар барих, агнах ан, амьтны дээд хязгаарыг аймгийн хурлаар баталсан орлогын эх үүсвэрт нийцүүлэн ахуйн зориулалтаар 1852 ан, тусгай зориулалтаар бор гөрөөс 7, угалз 3, саарал чоно 5, агнуурын шувууд 315, тул загас 80, түүнийг дагалдах 800 загасыг тус тус агнах, барихаар тоо хэмжээний дээд хязгаарыг батлав.
4.Тосон Хулстайн байгалийн нөөц газар нь Баян-Овоо, Норовлин сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд горим журам мөрдөж байгаагүйн улмаас зөрчил маргаан үүсдэг байсан. Тухайн нутаг дэвсгэрт уламжлалт мал аж ахуй эрхлэх, хадлан бэлтгэх, булаг шанд, горхи, цагаан зээрийг хамгаалах, газар ашиглуулахтай холбоотой асуудлыг зохицуулах зорилгоор тус газрын хамгаалалтын горимын хэлэлцэж шийдвэрлэв.
5.Аймгийн хэмжээний усан сан бүхий газрын энгийн болон тусгай хамгаалалтын бүсийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны хуралдаанаар тогтоож байсан бол шинээр 796 гол горхи, булаг, нуурыг нэмж, онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоолоо. Ингэснээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл болж байгаа юм.
Д.Одонтунгалаг