Жаргалтхаан сумын цагдаагийн тасаг автомашинтай боллоо

Жаргалтхаан сумын иргэдээс гарсан санал, хүсэлтийн дагуу тус суман дахь сум дундын цагдаагийн тасаг УАЗ пургон автомашинтай болжээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг 2019 онд Хэнтий аймагт ажиллах үеэр иргэд дээрх саналыг гаргасан бөгөөд энэ сарын долооны өдөр машиныг гардуулж өгсөн байна. 
Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасаг нь Хэнтий аймгийн баруун бүсийн Жаргалтхаан, Мөрөн, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан сумыг хариуцан ажилладаг. Энэхүү бүс нутагт мал хулгайлах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, Улаанбаатар-Чингис чиглэлийн төв зам дагуу зам тээврийн ослын хэргүүд ихэвчлэн үйлдэгддэг аж. 
Тиймээс гэмт хэргийг шалгах, урьдчилан сэргийлэх ажилд туулах чадвар сайтай автомашин шаардлагатай байсан нь ийнхүү ажил хэрэг болов. 

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан