Хэнтий аймаг дахь цагдаагийн алба хаагчид долоон хүний эрдэнэт амийг аварчээ


Өнгөрөгч есдүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд гэр хорооллын нүүрний эгнээнд хашаан доторх хоёр айлын гэр шатаж байгаа дуудлагыг тус сумын иргэн ирүүлжээ.
Энэ дагуу Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн харъяа Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаа, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очиж шатаж байсан гэрээс долоон хүнийг гаргаж амь насыг нь аварсан байна.Тэднийг очиход эзэнгүй нэг гэр нь шатаж дууссан, хажуу талынх нь гал авалцаж байсан гэрт Д.Цэемаа /70 нас, эм/, Б.Ууганбаяр /14 нас/, Б.Отгонбаяр /12 нас/, Э.Саруулбуян /9 нас/, Э.Цэлмүүн /5 нас/, У.Маргад /1 нас/ нар угаартсан байдалтай унтаж байжээ.
Алба хаагчдын ярьж байгаагаар эхлээд хүүхэд, том хүн нийлсэн зургаан хүнийг гэрээс гаргасан байна. Хамгийн сүүлд хүн үлдсэн эсэхийг шалгахад У.Маргад гэх нэг настай охин орныхоо хөлд унасан байдалтай унтаж байхыг олж аварчээ. Мөн тухайн хашаанд байсан тээврийн хэрэгсэл, 30 гаруй сая төгрөгөөр шинэхэн баригдсан байшин, хураалттай өвс зэргийг галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж чадсан байна.
Галын шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох байгууллагууд шалгалт явуулж байгаа аж. Шатсан айлын эздүүд сумын төв дээр зохион байгуулагдаж байсан тэмцээнд оролцохоор явсан байжээ.
скачать dle 12.0

Drug And Alcohol Rehab Centers Near Me
Meth Rehab Centers Near Me http://aaa-rehab.com Drug Rehab Near Me http://aaa-rehab.com Inpatient Alcohol Treatment Near Me http://aaa-rehab.com
  • Шинэ мэдээ
  • Их уншсан