![](/uploads/posts/2019-10/1571026163_82174-df1d09d9784791a5693a605db2ec931f.jpg)
Хэнтий аймгийн Галшар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бичигтийн уурхайд нэг иргэн нурангид дарагдаж, нас барсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.
Тодруулбал энэ сарын 11-ний өдөр “Норт винд” компанийн жонш олборлох уурхайд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн 46 настай, эрэгтэй Ян Чан Глин шороонд дарагдаж, газар дээрээ нас баржээ. Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.