775 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ


Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст 2017-2019 оны хооронд нийт 775 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус хэлтсийн дарга Ч.Пүрэвдорж хэлэхдээ, “Манай хэлтэс сүүлийн гурван жилд орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, улсад 110 сая төгрөг төвлөрүүлсэн. 2018 оноос эхлэн ОХУ-ын Өвөрбайгалийн Чита муж, БНХАУ-ын Шилийн гол аймгийн Стандартын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, туршлага судалж, ололт амжилттай талуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Түүнчлэн энэ оноос эхлэн уул уурхайн экспортын гэрчилгээ олгодог болсон нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд орон нутгаасаа гэрчилгээ авах том боломж бүрдсэн” хэмээн ярилаа.
Мөн стандарт дагаж мөрдөх болон холбогдох хууль тогтоомжийн талаар иргэд, ААН рүү чиглэсэн 35 удаагийн сургалт зохион байгуулж 2163 иргэнийг хамруулжээ. Стандарт хэмжил зүйн хэлтсийн хуучин барилга 1957 онд ашиглалтад орсон бөгөөд тааз хананаасаа нурж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир 2018 онд улсын төсвийн 730 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 328 метр квадрат, хоёр давхар шинэ барилгатай болсон байна. Сонирхуулахад тус хэлтэс 2018 оны ажлаараа 21 аймгаас тэргүүлж, 2019 онд аймгийн төрийн захиргааны шилдэг байгууллагаар шалгарсан билээ. 

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан