ТӨРИЙН 10 БАЙГУУЛЛАГЫГ ШИНЭ БАЙРТАЙ БОЛГОВ


Хэнтий аймагт 2016-2019 онд Нэгдсэн эмнэлэг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Бэрх тосгоны аврах, гал унтраах анги, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын иргэдэд үйлчлэх төв, Тагнуулын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газрын шинэ барилгыг ашиглалтад оруулсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төвийг улсын төсвийн
1 тэрбум 380 сая төгрөгийн хөрөнгөөр барьж, энэ 12 дугаар сард ашиглалтад оруулах гэж байна. Харин 1985 онд аж ахуйн аргаар баригдсан Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хуучин барилгыг Хэрлэн 1-р багийн Иргэдийн ахуй үйлчилгээний төв болгож, 60 -аас 70 ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглана гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ.Ингэснээр төрийн 10 байгууллагыг шинэ байртай болгож, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх орчин нөхцлийг сайжруулжээ.











С.Ган-Эрдэнэ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан