Ирэх оны эхний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болно

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг наймдугаар сард гаргасан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн. Энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгоно. 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.  
Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байна. Энэ дүнг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн юм. 
Манай улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Ажиллах хүчний тоо 1.4 сая тул 112 мянган хүн 240 мянган төгрөгийн цалин авч байна. Тэд ирэх оноос эхлэн 320 мянган төгрөгийн цалин авах нь ээ. 

news.gogo.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан