Хэнтий аймгийн ХХҮГ 2019 ондхөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн зургаан төсөл хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор 1187 иргэнд нэг тэрбум 338,7 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ.
Мөн ажилгүй, ажил хайгч, ажил олоход хүндрэлтэй ажилгүйдэлд өртөж болзошгүй 1043 иргэнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө өгч, бүлгийн сургалтад 1050 иргэнийг хамруулсан байна. Түүнчлэн 1200иргэнийг ажлын байранд зуучилж, шинээр 1004 ажлын байрыг бий болгож иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж чаджээ.
2018 онд “Ажилтай орлоготой өрх” хөтөлбөрийг, 2019 онд "Ажлын байр-амьдралын баталгаа" хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байгаа ХХҮГ-ын хамт олон шинэ оны өмнөхөн“Иргэдэд үйлчлэх төв”-ийн барилгаа ашиглалтад хүлээн аваад байна.
Д.Одонтунгалаг