Бага насны хоёр хүүхэд мориноос унаж нас баржээ


Өвөрхангай, Хэнтий аймагт бага насны хоёр хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай осол гарчээ.
Энэ талаар ЦЕГ-аас "Зургаадугаар сарын 19-ний өдөр зургаан настай эрэгтэй хүүхэд Өвөрхангай аймагт морьноос унасан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байх үедээ нас барсан. Мөн энэ сарын 23-нд найман настай эрэгтэй хүүхэд мориноос унаж нас барсан. Эмнэлгийн тусламж авч чадаагүй гэх хэрэг бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байна" гэсэн мэдээлэл өглөө. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

АН дахь бутрал