Хэнтий аймгийн Батноров сумын VII багийн Бэрх тосгонд байх жоншны уурхайд нүх рүү хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, Бэрх тосгоноос зүүн урд зүгт гурван км-т байх Жонш олборлох уурхайд хүн унасан дуудлага дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 15:28 цагт мэргэжлийн байгууллагат иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид гурван км замыг туулан 15:32 цагт очиход "Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох уурхайд тус аймгийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй Ү нь жонш тээвэрлэдэг яшикыг лифт рүү түрж яваад 50 метрийн гүнтэй нүхэнд унаж нас барсан бөгөөд мөн өдрийн 18:35 цагт цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн тасгийн даргад шилжүүлжээ.