Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн Хөлийн холбоо гэдэг газар иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог уурхайн гүнд нэг хүн унаж, амиа алджээ. Осол өчигдөр /2019.01.07/ болсон ба тус бичил уурхайд 30 настай, эрэгтэй Б нь татлага нь тасарч, 40 метрийн гүнд унаж, нас баржээ.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид өчигдөр 20:31 цагт очиж, хоёр цаг ажиллаж цогцсыг гаргажээ. Талийгаачийн цогцсыг аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.
Zindaa.mn