"Баруун-Од" клубын тамирчин ослоор амиа алджээ


Энэ сарын 1-ний шөнийн 02 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Бумбатын ам” гэх газар ноцтой осол гарсан. Тодруулбал, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн асфальтан замд УБ-аас Улаангом чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж 2 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн байна.
Автобусанд нийт 45 зорчигчтой явж байжээ. Ослын улмаас автобусны ээлжийн жолооч 57 настай, эрэгтэй Б, зорчигч 16 настай, эрэгтэй О нарын 2 хүний амь нас хохирсон байна.
Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Тэгвэл нас барсан иргэний нэг нь Увс Баруун-Од клубын U16 насны багийн тамирчин байжээ.
Талийгаачийн гэр бүл хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан