Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ машин жолоодож явсныг илрүүлжээ

2019 оны хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 943 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд. Хүүхдүүд насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртөх нь их байна гэж ТЦА-аас мэдээллээ.
Зам тээврийн ослын 13 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 29 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгджээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 9 жолоочийг шүүхээр баривчилж ажилласан байна.
Хяналт шалгалтын үеэр СБД дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар СБД-ийн 8-р хорооны нутагт T.Lexus RX450 маркийн автомашины жолооч 29 настай эрэгтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ. Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад гэмтсэн хүний тоо 56 хувиар, гэмтсэн хүүхэд 50 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 35 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 29 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: ТЦА
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан