Шинэ жилийн баярын өдөр ахуйн хүрээний архидалт их байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Иргэд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө бүлэг бөөгнөрөл үүсгэж улмаар архидан согтуурах тохиолдол их байгаатай холбогдуулан гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгджээ. Арван хоёрдугаар сарын 31-ний өдөр иргэдээс ихэвчлэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирсэний дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажилласан байна. Хамгийн харамсалтай нь Хэнтий аймагт он солигдохын өмнөхөн нэг айлын хоёр туслах малчин нэгнийхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, 12 сарын 31-ний өдөр нэг айлын хоёр малчин архидан согтуурч улмаар маргалдаж нэг нэгрүүгээ хутга авч дайрчээ. Харин 30 настай эрэгтэй Т нь 27 настай эрэгтэй Г ийн зүрхэн тус газарт нэг удаа хутгалан амь насыг нь санаатайгаар хөнөөсөн байна.
Хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд ахуйн хүрээнд архидан согтуурч үл ялих зүйлээс үүдэн маргалдан нэг нэгнийгээ хутгалсан байжээ. Харин 30 настай иргэн эмнэлэгт хүргэгдэн 27 настай иргэн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна.