![](http://guren.mn/uploads/posts/2018-11/1543396512_japan.jpg)
Хохирогчид бүгд хутгалуулж нас барсан бөгөөд хэргийн газраас тэдний аминд хүрсэн зэвсгийг олоогүй аж. Харин долоо дахь цогцсыг хотын дундуур урсдаг Гокасэ голын гүүрэн дороос олсон нь Ясуо-гийн ууган хүү Масахиро Ихошигийнх байжээ. Дэлхийн хамгийн аюулгүй, амгалан тайван улс хэмээн нэрлэгддэг Японы жуулчдын ихээр зорин очдог жижиг хотод ийм аймшигт хэрэг өмнө нь гарч байгаагүй гэнэ. Такачихо хотын цагдаагийн алба гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.