ХЭНТИЙ: Чингис хотод өрнөж буй бүтээн байгуулалтууд


Хэнтий аймгийн төв Чингис хотод олон бүтээн байгуулалт өрнөж байна. Түүний нэг нь үерийн уснаас хамгаалах 9669 метр урт далан, хотын төв зам дээр ус зайлуулах сувагчлал хийхээр төлөвлөжээ. 
Үүнээс 1009 метр урт даланг барьж ашиглалтад оруулсан бол энэ оны хувьд 8660 метр урттай үерийн хамгаалалтын далангийн дотор ус зайлуулах байгууламжийн цутгалтын ажлыг гүйцэтгэж байна. Уг ажлын гүйцэтгэгчээр “Нью констракшн” ажиллаж байгаа бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах аж. 
Мөн Чингис хотын I, II багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил үргэлжилж байна. Уг ажлыг “Солармед Монгол” компани гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэлээ.
Дулааны шугамын ажил 70 гаруй хувьтай, бохир усны шугам сүлжээний ажил дуусаад байгаа бол хоёрдугаар багийн хашааны суурийн ажил дуусч өрлөгийн ажил хийгдэж байна. Мөн бохирын шугам сүлжээний 15 км, дулааны цэвэр усны нийт 5.8 км шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж дуусчээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан