ХЭНТИЙ: Дэлгэрхаан суманд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна



Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан өнөөдөр Дэлгэрхаан суманд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.
Тус суманд 100 ортой сургуулийн дотуур байрны барилга угсралтын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар дээврийн болон бетон цутгалт, өрөө тасалгааны хамар хананы өрлөг, шаврын ажил хийж байгаа бөгөөд ажлын нийт явц 65 хувьтай байна. Гүйцэтгэгчээр “Их очирт хүрдэн” компани ажиллаж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж. Мөн тус суманд инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийгдэж байна. Энэ хүрээнд тус сумын төвд 100 метр.куб цэвэрлэх байгууламж, 3 км бохир усны шугам сүлжээ, 600 метр гадна цахилгааны шугам, харуулын байр, агуулах, лагийн талбай, хамгаалалтын хашаа зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнээс 400 гаруй метр бохир усны шугам сүлжээг хийгээд байна. Харин Аварга тосонд 2.7 км бохир усны шугам сүлжээ үзлэгийн худгийн хамт, 50 метр.куб хоёр цооног, хамгаалалтын хашаа хийхээс өнөөдрийн байдлаар 450 метр бохир усны шугам сүлжээг хийж гүйцэтгээд байна. Уг ажлын гүйцэтгэгчээр “Санжат” ХХК ажиллаж байгаа бөгөөд ирэх онд хүлээлгэн өгөх аж.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан