Орон нутгийн төсвийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн төвийн байрыг нар, салхины хосолсон үүсгүүртэй сэргээгдэх эрчим хүчинд холболоо.
Тус станц нь цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан хүний оролцоогүйгээр автоматаар нар болон салхинаас эрчим хүчээ цэнэглэж 220 вольтын цахилгаанд хувиргадаг бөгөөд 48 вольтоос илүү эрчим хүч нөөцөлдөггүй, цэнэгээ тогтмол хэмжээнд барьдгаараа давуу талтай юм.
Ингэснээр багийн иргэд хурал уулзалт хийх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахад байгальд ээлтэй эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж байна. Талын булаг баг нь сумын төвөөсөө 50 гаруй км-т байрладаг байна.