Монгол Улсад улсын бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 81 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны өдөр өнөөдөр тохиож байна.
Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон ойн хүрээнд албан хаагчдаа төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт энэ сарын 17-19-ны өдрүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулжээ.
Тэртээх 1940 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор “Иргэний паспортын дүрэм”-ийг баталж, Монгол Улс хүн амаа нас хүйсээр нь бүртгэж эхэлснээр орчин цагийн улсын бүртгэлийн байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Хан Хэнтий нутгийнхаа бүртгэлийн байгууллагад бие сэтгэл, хүч хөдөлмөр бүтээлээ зориулан ажиллаж байсан ахмад буурлууд, үе үеийн удирдлага хамт олон, мэдлэг оюун, хичээл зүтгэлээ дайчлан, ажил үйлсийг нь залгамжлан үргэлжлүүлж яваа нийт ажилтан, албан хаагчид, хамтран ажилладаг байгууллага, иргэд үйлчлүүлэгчдэдээ Талархал илэрхийлж, чин сэтгэлийн халуун мэндчилгээг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өргөн дэвшүүллээ.