“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” сургалт явагдлаа

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкнаас Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулж орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн болон сумдын албан хаагчдын хууль эрх зүйн болон ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ахлуулсан баг “ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа.
УБЕГ-ын дарга Б.Баасандоржоор ахлуулсан багт харьяа Хяналт шалгалтын газрын дарга н.Ганзориг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш, Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Наранцэцэг, Иргэний улсын бүртгэлийн ахлах бүртгэгч Б.Отгон, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн ахлах бүртгэгч Ө.Өнөрлхам, Архивын мэргэжилтэн н.Наранчимэг, Азийн хөгжлийн банкны төслийн зохицуулагч н.Пүрэвсүрэн, төслийн ерөнхий нягтлан бодогч н.Болороо нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй ирж сургалт хийлээ.
Уг сургалтаар албан хаагчдад Улсын бүртгэлийн байгууллагын хүний нөөцийн бодлого, төрийн албан хаагчийн хувийн хэргийн баяжилт, албан хэрэг хөтлөлт, эд хөрөнгө, иргэний улсын бүртгэл хөтлөлт, хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагаа, бүртгэлийн системүүдийн ажиллагаа, цахим архивын програмаас лавлагаа олгох аргачлал, бүртгэлийн системүүд, тэдгээрийн нэмэлт өөрчлөлт, улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлэх цахим үйлчилгээ болон төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын үйлчилгээний стандартын талаар мэдээлэл өгөв. Мөн Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт шалгалт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн практик хэрэглээ, иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн практик хэрэглээ, архивын эх нотлох баримтын нөхөн бүрдүүлэлт болон лавлагаа, мэдээлэл зэрэг анхаарах асуудлын талаар санал солилцож, үр дүнг хэлэлцлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан