Гудамж, зам талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалтын мэдээллийн санг бүрдүүлж байна


Гудамж, зам, талбай үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журмын дагуу Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Хэрлэн сумын хаягийн мэдээллийг шалгах ажлын хэсэг хуралдлаа. Тэд хаягийн мэдээллийн сангийн өгөгдлийг газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдөлтэй болон газар дээрх хаягжуулалттай харьцуулан шалгаж бүрэн, алдаагүй мэдээллийн сан бүрдүүлэх, хуучин шинэ зэрэгцүүлсэн хаягийн жагсаалт гаргаж, үр дүнг танилцуулан Газар зохион байгуулалт, геодези газар зүйн газарт хүргүүлж ажиллах юм. Тус ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, орлогчоор ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ц.Билэгсайхан, бүрэлдэхүүнд тус газрын мэргэжилтэн Т.Наранбаяр, Б.Мөнхчимэг, Н.Болор-Эрдэнэ, Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Ц.Соёл-Эрдэнэ, Хэрлэн сумын газрын даамал З.Урангоо, Б.Одгэрэл нар багтан ажиллаж байна. 

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан