Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хийх хяналт, шалгалтыг орон нутагт аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын баг явуулж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны “Хяналт, шалгалтын аян зохион байгуулах тухай” А/120 дугаар тушаалаар тус аян 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.Аяны хүрээнд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурлаар даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаа тогтоох шийдвэр гаргасан байдалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Мэргэжлийн хяналтын байгууллага, шинжээч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл, аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн тухайн орон нутгийн өвчлөлийн тэргүүлэх 3 шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн болон өвчний ангилал хооронд заалт 2 ба түүнээс дээш удаа өөрчлөгдсөн иргэд, сүүлийн 3 жилд нийгмийн халамжийн сангаас нийгмийн даатгалын санд шилжсэн иргэд, 10 ба түүнээс дээш жил хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон иргэд, хөдөлмөрийн чадвар алдалтаа 90-100 хувиар тогтоолгосон ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтаа үргэлжлүүлэн сунгуулж байгаа иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хянан магадлах юм байна.