Малчин та тэтгэврээ тогтоолгоход бэлэн үү


Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж, үдсэн орлогоо олдог иргэнийг хэлнэ. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин (1990 оноос өмнөх тууварчныг хамруулна), цаа буга маллан тайгад амьдарч байсан цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамруулна.
Малчин та тэтгэвэр тогтоолгохдоо эрэгтэй нь 55 настай, нийтдээ 20 буюу түүнээс доошгүй, үүнээс 15 жил малчнаар, эмэгтэй нь мөн 50 хүрсэн, 20 буюу түүнээс доошгүй, үүнээс 12 жил 6 сар  малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчин өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:
  • Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа
  • Цэргийн алба хаасан хугацаа
  • Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа
Та өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өөргөдөл
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа
  • Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ
  • 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа
  • 2 хувь цээж зураг /3x4/
Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа
  • Даатгуулагч 1995 оноос өмнөх хугацаанд мал маллаж байсан тохиолдолд “А”дансны лавлагаа шаардлагагүй
  • Даатгуулагч 1995 оноос хойш мал маллаж байгаа нь “А” дансаар нотлогдохгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” тодорхойлно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан