“Нэг байгууллага-Нэг нийтийн эзэмшил” аян өрнөж байна

Хэрлэн сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хотын соёл-Цэвэр хот” хөтөлбөрийн хүрээнд “Нэг байгууллага-Нэг нийтийн эзэмшил” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Чингис хотын нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг 4 ЕБС, 10 цэцэрлэг, Ясли, Бамбар цэцэрлэг болон Автотээврийн төв, ШШГГ 419-р нээлттэй хорих анги, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хуваарилан авчээ. Тэд цэвэрлэж засварлан тохижуулах, мандлын цэцэг, мод бут тарих ажлыг хамт олны хүчээр хийх аж. Цаашид эдгээр байгууллагууд хуваарьт цэцэрлэгт хүрээлэнгүүдэд тарьсан мод бут, цэцгийн мандлыг арчлан тордож ажиллахаар болсон байна.
Ингэснээр эзэнгүй цэцэрлэгт хүрээлэнгүүдэд зэрлэг биш зүлэг ургуулах, ногоон байгууламж нэмэгдүүлж хотын өнгө үзэмжийг сайжруулах бодлого амжилттай хэрэгжинэ хэмээн удирдлагууд үзэж байгаа юм. Цаашлаад эдгээр цэцэрлэгт хүрээлэнд ангилан ялгадаг жишиг хогийн сав байршуулах, сүүдрэвч, нийтийн эзэмшлийн эд зүйлсийг нэмэгдүүлэх, арчлан тордох, аж ахуйн нэгж албан байгууллагуудад тамхины цэг байгуулах зэргээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин ажиллах нөхцөл боломж бүрдэж байна.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан