Оршуулгын газарт ногоон суварга босгох ажлыг эхлүүлэв



Хэрлэн сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх "Хотын соёл-Цэвэр хот" хөтөлбөрийн хүрээнд Булаг багийн ард байрлах оршуулгын газарт 198 ширхэг мод тарих ажлыг зохион байгууллаа.
Оршуулгын газрын шарил задрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулж, хүн төдийгүй байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг талаар мэргэжилтнүүдийн судалгаа байдаг. Мөн хүн ам өсөж, хот тэлэн хөгжихийн хэрээр гэр хорооллын бүс чимээгүй хоттой хил залгаа болсон байна. Иймээс агаарын чанарыг сайжруулах, хөрсний бохирдлын нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг ажлыг зохион байгуулж байгаа гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан