Хэнтий аймгийн Шуурхай штабын "Эрсдэлийн үнэлгээний баг"-аас Хэрлэн сумын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж үзээд “Маш өндөр” эрсдэлтэй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч иргэд чухал шаардлагагүй тохиолдолд зөвшөөрөлгүй явганаар болон авто машинтай явах зөрчил сүүлийн үед ихсэх хандлагатай байна.
Иймд иргэн танд дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Хатуу хөл хорионы үед зөвшөөрөлгүй гадуур явахгүй байж эрүүл мэнд, хайртай дотны хүмүүсээ халдварт өвчний эрсдэлээс хамгаалах.
2. Согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байж аль болох аминдэм ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж дархлаагаа дэмжих
3. Хорио цээрийн үед ажиглалт, тусгаарлалтад байхдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, төрийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР