Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн А/515 дугаартай захирамжийн 2 дахь заалтыг зөрчиж, согтууруулах ундаа худалдсан Хэрлэн сумын "Өсөх-Оршихуй" ХХК-ийн хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг өнөөдөр аймгийн Засаг даргын А/518 тоот захирамжаар цуцаллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага бүх нийтээрээ Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу гаргасан хорио цээрийн дэглэмийг чанд баримталж, Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.