Хэнтий аймгийн ард иргэдийг хямд төсөр үнэтэй, орон сууцаар хангах зорилгоор “Хэнтий орон сууц” аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг аймгийн Засаг даргын санаачилгаар байгууллаа.
Ингэхдээ орон сууцад орох иргэд, төрийн албан хаагчдын хүсэлт, тэдний амьжиргааны эх үүсвэр дээр хийсэн судалгаанд үндэслэн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх үйлдвэрийн газрыг байгуулсныг аймгийн Засаг дарга дуулгалаа.
Үйлдвэрийн газар ажилласнаар ажлын байрыг нэмэгдүүлэх, аймгийн ард иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах, зах зээлийн үнээс хямд үнээр, урьдчилгаа төлбөргүй орон сууцаар хангах, орон нутгийн төсвөөр орон сууц барих зорилгыг дэвшүүлж, орон нутгийн ажилчдаа барилгын салбарт ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж байна. Удахгүй төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг зарлах юм байна.
Эхний ээлжид Талын язгууртан хороололд гурван корпус, 100 шахам айлын орон сууцыг орон нутгийн төсвөөр барин ашиглалтад оруулна гэж эх сурвалж мэдэгдлээ.