БХТ: Хэрлэн сумын багийн төвийн ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад орлоо


Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо.
ЗАХИАЛАГЧ: БСШУЯ
Зураг төсөл зохиогч: “Анга транс” ХХК
Гүйцэтгэгч: “Хөвсгөл геологи” ХХК
Захиалагчийн техникийн хяналт: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа.
Барилга байгууламж нь газар хөдлөлийн 7 баллд тэсвэртэй цутгамал төмөр бетон арагт бүтээц, 10 см-ийн зузаантай дулаалгын материал дээр 12см-ын өнгөлгөөний тоосгон гадна засал, 7.2 см зузаан, 3 давхар шилтэй, төмөр зүрхэвчтэй, Монгол Улсын цэцэрлэгийн барилгын стандартад нийцсэн цонх, орчин үеийн шийдэл бүхий анги танхимуудыг төлөвлөж өгснөөр хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлсэн байна.
Хэрлэн сумын 3 дугаар багийн нийт иргэдийн тоо 5000 гаруй бөгөөд Хэрлэн сумын 3 дугаар багт ердөө 280 хүүхдийн ганцхан цэцэрлэгтэй байсныг БСШУЯам цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулахын тулд шинээр 200 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор гуравдугаар багийн хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан