Хулгайд гаршсан хүмүүс хэзээ ч болихгүй

Анхаар!!! Улсаа 30 тэрбум ам долларын өрөнд оруулсан ХУЛГАЙЧ нар хүчээ нэгтгэх нь АЙДАС!!!! Саяхан л өөрсдийнхөө бүтээсэн “Шившгийн хөндий”-д их бага хулгайлснаа дуудалцаж байсан “ЖДҮ”, “ЖАРАН ТЭРБУМ” хоёр бүлэглэл одоо “ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” гээд дайрах чинь жинхэнэ айдас хүйдэс биш үү??? Дээрээс нь АН-ын хулгайчидтай “хүчээ нэгтээд“ бүр бүлэглэж хулгайлахыг та тэвчих үү?? 65 суудалтай байсан нь чамлалттай юу? Өнгөрсөн 30 жилд тэдний хийсэн хамгийн том ажил нь ХУЛГАЙ. Ирэх 4 жил хүчээ нэгтгэсэн ХУЛГАЙЧдад дахиад төрийн жолоогоо атгуулчихвал энэ улс орон үлдэх үү!! Юу ч хийж бүтээдэггүй тэдний тансаглал хирээс хэтэрснийг унаж яваа машин, цацаж буй мөнгөнөөс нь харчих! Насаараа төрд ажилласан мөртлөө захын бизнесмэн, үйлдвэрлэгч, компаний захирлуудаас тасархай баян.
Дансандаа тэрбум төгрөгийн хадгаламжтай, байр орон сууц хэд хэдээрээг ХОМ-оос нь харчих. Энэ чинь ХУЛГАЙЧ гэдгээ хар дээр цагаанаар бичсэн НОТОЛГОО биш үү!! Тэд монгол улсыг барьцаалаад гадаадад 30 тэрбум долларын өр тавьчихсан яваа сүгсэлзүүрүүд шүү. Зүв зүгээр яваа таныг намайг хүртэл гадаадын банкинд 30 сая төгрөгийн өртэй болгочихоод ямар нүүрээрээ дахиад дэвшинэ гэж ширэн нүүрлэнэ вэ? Хулгайд гаршсан хүмүүс хэзээ ч болихгүй. Таслан зогсоох эсэх нь яг одоо таны гарт л байна. Хулгай хийхээсээ ядаж айх наад захын ёс суртахуун МАНАН, түүнээс салаалсан мөчир салаанд лав байхгүйг өнгөрсөн 30 жилд та ч харлаа. Би ч харлаа. Монголынхоо төлөө цохилох зүрхтэй өчнөөн л шинэ, хулгай хийхэд гаршаагүй хүмүүс нэр дэвшиж байна. Олж сонгоход жаахан л эргэцүүлчих. Өөрийгөө боддоггүй юмаа гэхэд үр хүүхдийнхээ, улс орныхоо ирээдүйн төлөө өнөөдрийн тэнэглэлээ зогсоогооч.     

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан