Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил эхэллээ


Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн А/224 тоот “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд 18 суманд уг ажлыг эхлүүлсэн талаар Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тус ажилд аймгийн хэмжээний бүх үхэр, 2019 оны өвөл отроор ирсэн бод нийт 373.3 мянган үхэр, мөн Баян-Овоо, Баянхутаг сумын Дорнод аймагтай, Дэлгэрхаан сумын Төв, Говьсүмбэр, нийслэлтэй хил залгаа багийн бог нийт 3587.3 мянган малыг вакцинжуулахаар болжээ. Мал эмнэлгийн 70 үйлчилгээний нэгж урьдчилан сэргийлэх вакцинаа бүрэн татан авч бэлтгэл ажлаа хангасан байна. 

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан