
Одоогийн байдлаар нийт хорогдсон малын 80 хувь болох 64.3 мянган сэг зэмийг цуглуулан төвлөрсөн цэгт булж устгасан байна. Мөн эзэнгүй, золбин нохой устгах ажлыг 12 суманд хийж одоогоор 2116 нохойг устгажээ. Уг ажлыг 63 ажлын хэсэгт 710 хүний бүрэлдэхүүнтэйгээр 98 автомашиныг дайчлангүйцэтгэж байгаа аж.Монгол улсын Ерөнхий сайдын 01 тоот “Албан даалгавар”, Ерөнхий малын эмчийн 02 тоот “Албан даалгавар”, аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/160 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын “Сэг зэм устгах ажлын зөвлөмж”, уг ажилд хяналт тавих удирдамжийн хүрээнд тус ажил үргэлжилж байна.
Д.Одонтунгалаг