
“Өндөрхаан хот тохижилт”-ын албан хаагчид өнгөрөгч амралтын өдөр Чингис хотын нутаг дэвсгэрт үхсэн малын сэг зэмийг ачиж, булж устгах ажлыг мөн хийжээ. Аймгийн төвд Хийдийн суурин, Нисэх, САА, Цацал, Хорихын гэр хорооллын орчимд дэрсэн дотор үхсэн малын сэг зэм их байжээ. Одоогийн байдлаар 40 үхэр, нэг адуу, 20 гаруй хонь, ямааны сэг зэмийг ачиж, хогийн цэгийн зориулалтын нүхэнд булж устгаад байна. Үхсэн малын сэг зэм нь элдэв халдварт өвчин гарах том эрсдэл дагуулдаг хор уршигтай юм.
Д.Одонтунгалаг