“Сүлдэт-Өндөр” ХЗХ-ны гишүүд хандив өргөв

Биндэр сумын "Сүлдэт-Өндөр" ХЗХ бүх гишүүдийн хурлаараа УОК-т 500 мянган төгрөг, сумын ОК-т 500.000 төгрөгийг тус тус хандивлахаар шийдвэрлэжээ. Тус хоршоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэлхий нийтээр тархаад буй COVID-19 халдварын эсрэг МХЗХҮХ-ноос зохион байгуулж буй “Хайртай бүхнээ хамгаалцгаая” уриатай хандивын аянд ийнхүү нэгдсэн байна. Мөн тус хоршооны хамт олон өнгөрөгч сарын 30-нд цахим хэлбэрээр хурлаа зохион байгуулж, 2019 оныхоо үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвөө хэлэлцэн баталжээ.

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан