Онцгой, цагдаа, эмнэлгийн ажилчдын үсийг гурав хоногийн хугацаанд "NG Style"салоны хамт олон үнэгүй засаж өгч үйлчиллээ.
Э.Наранцацрал, Х.Ганцэцэг гэх гэр бүлийн хосууд Хэнтий нутагтаа ирээд тус салоныг байгуулан гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд дэлхий нийтийг цочроогоод байгаа аймшигт өвчний энэ үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд онцгой нөхцөлд, иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг алба хаагчиддаа өөрсдийн чадах зүйлээрээ бэлэг барихыг хүссэн гэлээ.
Аймшигт өвчнийг даван туулахад хүн бүрийн үүрэг оролцоо, хичээл зүтгэл хамгийн чухал бөгөөд залуу үсчин гэр бүлийн энэхүү санаачилгыг нийгмийн зөв үлгэр дуурайлал хэмээн Хэнтийнхэн цахим орчинд талархан дэмжиж байлаа. Сонордуулахад, тус салон өндөр настанд дараалалгүй, хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлдэг байна.
Д.Одонтунгалаг