Хэнтий Улаанбаатар чиглэлд том оврын автобус осолджээ


Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд энэ сарын 24-ны өдөр зам тээврийн ослын шинжтэй 298 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж нэг хүн нас барсан аж.
Мөн Хэнтий аймгийн төв Чингис хотоос Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан хоёр давхар автобус осолджээ. Автобусанд нийтдээ 18 хүн зорчиж явах байсан ч автобус хөдлөхийн өмнө нэг иргэн тасалбараа буцааж, 17 хүн зорчиж явсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын улмаас амь эрсэдсэн хүн байхгүй гэлээ. Харин хөлөө хугалж, мөрөө гэмтээсэн зорчигч байгаа бөгөөд зорчиж явсан иргэдэд Налайхын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлээд, Улаанбаатар хотын эмнэлэг рүү шилжүүлжээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан