Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгүүллээ


Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг энэ онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд бүртгүүлж, батламж гардан авлаа. Хар ус нуурын байгалийн цогцолборт газар нь ховор, ховордсон амьтны байршил, эх газрын цэнгэг устай нуур, говь цөл, хээр тал, мөнх цаст уулыг багтаасан өвөрмөц нутаг юм. Мөн шувуудын амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ба нуурын зэгс, шагшуурга, ус, намгархаг газрын хамгийн том төлөөлөгч гэдгээрээ онцлогтой.
undefined
Мэргэжлийн байгууллагууд есдүгээр сарын 2-5-ны өдөр "ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хэнтий аймагт зохион байгуулжээ. Энэ үеэр дээрх шийдвэрийн батламжийг олгосон гэж Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас мэдээллээ. ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр болон Дэлхийн өвийн конвенцын олон улсын мэргэжилтнүүд, Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд болон холбогдох үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагын төлөөллүүд болох нийт 100 орчим хүн оролцсон байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ #05

“Талархал”