Хэнтий аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв



Хэнтий аймгийн Өмнө дэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 37 километрийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт шөнийн 2.57цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан