Хэнтий аймагт ЕБС-ийн дотуур байранд гал гарчээ


Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаанчулуут баг, Ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын дотуур байр” /аймгийн төвөөс баруун хойд зүгт 28 км, сумын төвд/-нд энэ сарын 1-ний өдрийн 13:10 цагийн орчимд гал гарчээ. Энэ тухай мэдээллийг1-ний өдрийн 13:38 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 25х15 метрийн хэмжээтэй сурагчдын дотуур байрны дээврийн хөндий хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан