
Өнөөдөр өглөө Японы хойд хэсэгт 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн гэж тус улсын үндэсний цаг уурын албанаас мэдээллээ. Газар хөдлөлт Аомори болон Хоккайдо мужийн нутагт болсон бөгөөд төв нь Номхон далай дахь Хоншу, Хоккайдо арлын хооронд 10 км-ийн гүнд байжээ.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй байна. Мөн цунамигийн түгшүүр зарлаагүй байгаа юм.