Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 3 хүүхэд, 5 том хүн жимсэнд явжээ. Тэд Согоот багийн “Баянт” гэдэг газар явж байхад 42 настай Б /эрэгтэй/, 35 настай залуу Б, 25 настай залуу У нар энэ сарын 16-ны 13:00 цагийн орчим бусдаасаа тасран сураггүй болжээ. Тэднийг алга болсон тухай дуудлагыг өчигдөр 10:00 цагт хүлээн авсан байна.
Тэднийг тус сумын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан орон нутгийн 12 иргэн хайж, улмаар өчигдөр 16:10 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 8 км-т “Баянт” уулын модон дотроос эсэн мэнд олжээ.
Тэд аймгийн төвөөс баруун хойд зүгт 153 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км газар нутагт явж байхдаа төөрсөн байна.