Хэнтий аймаг: Өмнөдэлгэр сумын ЗДТГ 96 сая төгрөгөөр гараж барих тендер зарлажээ


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газраас албаны гурван машин, усны нэг машинд зориулан дулаан гараж барихаар тендер зарлажээ. 
 
Тендерийн нийт төсөвт өртөг 96 сая төгрөг байх бөгөөд орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтыг хийх юм. Энэхүү гаражийг барьснаас сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн бололтой. Төрийн тэргүүний зүгээс "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг зарласан. Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутгийнхан бүх арга хэмжээгээ ногоон байгууламжтай холбон тайлбарладаг болсон бололтой. 
 
Ямартай ч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас ногоон байгууламж нэмэгдүүлэх нэрээр Засаг даргын тамгын газрын машинууддаа гараж барихаар тендер зарлажээ.
 
 

http://www.shuud.mn/a/547537
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан