Хэнтий аймгийн нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих ажил эхэллээ


Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн ажил эхэлжээ.
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй энэ төслийн багц-1 барилгын тендерт “Барилга эрч” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад байна. 
Барилга угсралтын ажлын хүрээнд нэг цагт 50 хүн хүлээн авах зорчигч үйлчилгээний терминал, бусад техникийн барилгуудыг барих ба 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан