"Өндөрхаан" нисэх онгоцны буудлыг шинэчилж, "Дэлүүн болдог" нисэх буудлыг энэ онд барина



Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурав.
Энэхүү төслийн хүрээнд Өндөрхаан нисэх онгоцны буудлын зорчигчдын танхимыг бүрэн тохижуулах, агаарын хяналтын цамхаг байгуулах, онгоцны буудлын хашааг шинэчлэх, онгоц газардах талбайд гэрэлтүүлгийн систем суурилуулах, агаарын удирдлага, харилцаа холбоо, рентген тоног төхөөрөмж суурилуулах болон зорчигчдын үйлчилгээ, ачаа, тээш тээвэрлэлтийн хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгахаар төлөвлөж байна.
Харин МУ-ын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх танхимын зарим сайд нар, аймгийн удирдлагуудтай өнгөрсөн оны тавдугаар сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ Дадал сумын иргэд, Хан хэнтийчүүдийн хүсэлтийг харгалзан, түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаа учраас Дадал сумын “Дэлүүн болдог” Нисэх буудалыг өргөтгөх шинээр барихаар шийдвэр гаргасан билээ. Тус бүтээн байгуулалтын зардалд нийтдээ таван тэрбум төгрөг тусгагдаж, энэ онд ихэнх ажлаа гүйцэтгэх юм байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан