![](http://guren.mn/uploads/posts/2018-11/medium/1543554957_1543552747_img-8f1e15baa5081719ea3df0fa89790a3d-v.jpg)
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Европын Холбооны гишүүн улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Зам, тээврийн хөгжлийн сайд салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд хийгдэж буй ажлууд, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээнүүд, гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай хөгжлүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар Элчин сайд нарт дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөрүүдийн явц, Европын улсуудтай байгуулахаар ажиллаж буй Агаарын харилцааны хэлэлцээр, Автотээврийн тухай хэлэлцээрүүдийн талаар дурьдаад Монгол Улсын Хөгжлийн зам хөтөлбөр, БНХАУ-ын Бүс ба зам санаачилга, Эдийн засгийн коридорын хүрээнд Монгол Улс өөрийн газар зүйн байршлын давуу талаа ашиглан Хятадаас Европ хүрэх төмөр замын болон автотээврийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа тэмдэглэлээ.
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-11/1543552717_img-b4cf6b6372c73af4040e76ee50e8e178-v.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-11/1543552754_img-65a90b892c03dab4b8327a20d3253d85-v.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-11/1543552716_img-ede3092df74ecf888d71226cc7ee9cda-v.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-11/1543552688_img-cd487275343901bff091a109d3a237a0-v.jpg)
![](http://www.tur.mn/uploads/posts/2018-11/1543552704_img-27379f3c585b445b811c2ff6c1af76a0-v.jpg)
Зам, тээврийн хөгжлийн яам