Х.Баттулга, Ши Жиньпин нар Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийж буй анхны Төрийн айлчлалынхаа хүрээнд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө, хөгжлийн зам болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав. 
Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг гарын үсэг зурлаа. Түүнчлэн зам, тээврийн салбарт авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай яам хоорондын протоколд гарын үсэг зурлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцож үг хэлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: BloombergTvскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан