"Өсвөр үеийн шигшээ баг"-т дэмжлэг үзүүлэв


Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Өсвөр үеийн шигшээ баг"-ийн багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Биеийн тамир, спортын газрын Өсвөр үеийн шигшээ баг хариуцсан мэргэжилтэн Л.Баяраа 2013-2021 онд "Өсвөр үеийн шигшээ баг"-ийн гаргасан амжилтыг танилцуулсан юм.
Орон нутгийн зүгээс иргэд, хүүхэд залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж, тив дэлхий олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцох баг тамирчдыг бэлтгэх зорилгоор "Өсвөр үеийн шигшээ баг"-ийн багш, дасгалжуулагчдын цалин, тэмцээн уралдаанд оролцох зардлыг өнгөрсөн жилүүдэд олгосоор ирсэн. Тухайлбал, өнгөрсөн 2021 онд 72 сая төгрөг олгосон бол энэ онд бадминтон, теннис, волейбол, даам, жудо бөх, сагсан бөмбөг, самбо, чөлөөт, үндэсний бөх, шатар, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, буудлага зэрэг 13 төрлөөр 130 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Уулзалтын үр дүнд цаашид шигшээ багийн тайланг хагас, бүтэн жилээр дүгнэж, амжилтаар нь байр эзлүүлэн урамшуулж байхаар шийдвэрлэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан