Монголын шигшээ баг Мьянмарыг 1:0-ээр хожиж түүхэн ялалт байгуулав

Манай хөлбөмбөгийн шигшээ баг өөрийнхөө талбайд өчигдөр гайхалтай тоглолт, түүхэн ялалт байгуулж монголын хөлбөмбөг сонирхогчдоо баярлуулж чадлаа.
Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ анхны өрсөлдөгч болох Мьянмар улсын шигшээ багтай өрсөлдөж, 1:0 харьцаагаар хожиж чадлаа. Энэхүү түүхэнд бичигдэх хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 18 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын хаалганд оруулсан юм. Энэ ялалтын дүнд “Талын хөх чононууд” гурван оноо болов.
Дэлхийн чансаанд өнөөдрийн байдлаар F хэсэг багтсан багуудаас Япон 33, Киргиз 95, Тажикстан 119, Мьянмар 135, Монгол 187-д бичигдэж байгаа юм. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 10-нд Тажикстаны багтай эх орныхоо ногоон дэвжээн дээр болно.

Д.Өлзийсайхан
скачать dle 12.0

Substance Abuse Prevention Institute
Drug Rehab Centers http://aaa-rehab.com Alcohol Rehab Centers http://aaa-rehab.com Drug Rehabilitation Near Me http://aaa-rehab.com
Inpatient Drug Treatment
Inpatient Drug Treatment 30 March 2020 23:06
In House Rehab Centers Near Me http://aaa-rehab.com Alcohol Rehab Centers Drug Alcohol Rehab Centers http://www.splendosbsd.net/forums/member.php?action=profile&uid=12822
  • Шинэ мэдээ
  • Их уншсан